монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ”-Т БЭЛТГЭХ

Admin 2019/05/16 ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Байгууллагын даргын 05 дугаар сарын 16-ны өдрийн 01-03/09 дүгээр удирдамжийн дагуу 05 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдөр тус газарт Захиргаа, удирдлагын газрын дарга Д.Давааням, ахлах мэргэжилтэн Ж.Алтангэрэл, архивын эрхлэгч Л.Дэлгэрцэцэг, Санхүү, хангалт, үйлчилгээний газрын жолооч Ж.Бүдрагчаа нар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т бэлтгэх ажлын хүрээнд урьдчилсан үзлэг явуулж, мэргэжил арга зүйгээр үүрэг, чиглэл өгч ажилласан.

Мөн 05 дугаар сарын 17-ны өдрийн 01-09/11 дүгээр удирдамжийн дагуу Хяналт шинжилгээ, дотоод аудит, орон нутгийн хэлтсийн мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч Б.Ариунбилэг нь тус газрын албан хаагч нарт Монгол Улсын виз олгох, Монгол Улсад оршин суух болон бүртгэх журмын талаар, Хилийн 0101-р ангийн шалган нэвтрүүлэх албаны бие бүрэлдэхүүнд гадаадын иргэд хил нэвтрэхэд анхаарах зарим асуудлын талаар тус тус сургалт зохион байгуулж ажилласан.