монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, байрлуулж буй зочид буудлууд гадаадын иргэнийг 48 цагийн дотор цахимаар бүртгүүлнэ

Admin 2021/06/04 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна.
Хуулийн 24.4-т “Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болно.” гэж заасны дагуу гадаадын иргэнийг уригч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, байрлуулж буй зочид буудлууд 48 цагийн дотор цахимаар бүртгүүлэхээр боллоо. Тодруулбал, Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэн 7 хоногийн дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, ГИХГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан заалт хүчингүй болж, гадаадын иргэний зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан, тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудлууд цахимаар бүртгүүлэх хуулийн зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна.

Бүртгэл хийлгэхийн тулд заавал өөрийн биеэр ирэх, нэмэлт төлбөр төлөх, дэлгэрэнгүй анкет бөглөх шаардлагагүй бөгөөд https://eimmigration.mn/ хаягаар нэвтэрч, “Гадаадын иргэний бүртгэл” хэсэг дэх мэдээллийг үнэн зөв бөглөж ирүүлснээр бүртгэл баталгаажих юм.

195011542_4442241422462314_1210236754346069437_n.png