монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Визийн хүчинтэй хугацааг уртасгалаа

Admin 2021/06/07 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчлөв.

194715695_4433931486626641_6713803644076645453_n.png

Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байсан бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр визийн хүчинтэй хугацааг уртасган 150 хоног болгон өөрчилж, олон улсын жишигт нийцүүллээ. Ийнхүү визийн хүчинтэй байх хугацааг одоо байгаагаас уртасгах нь гадаадын иргэдэд учрах хүндрэлийг бууруулах давуу талтай юм.