монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн түгээмэл асуулт, хариулт

Admin 2021/07/20 Мэдээ, мэдээлэл

  1. Гадаадын иргэн ямар хугацаанд хэрхэн бүртгэл хийлгэх вэ? Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг хилээр орж ирснээс хойш 48 цагийн дотор ГИХГ-т бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийлгэнэ. Цахим хаяг http://eimmigration.mn
  2. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэн олон удаагийн “гарах-орох” виз авах шаардлагагүй болсон гэдэг үнэн үү? Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн хугацаанд визгүйгээр хилээр нэвтэрнэ. Хил нэвтрэхдээ оршин суух үнэмлэхээ биедээ авч явна.
  3. Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа өөрчлөгдсөн үү? Визийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 60 хоног болж өөрчлөгдсөн бөгөөд уг хугацаанд холбогдох Элчин сайдын яам, консулын газар, эсвэл зөвшөөрөлд заагдсан хилийн боомт дээрээс визээ авах боломжтой.
  4. Визийн хүчинтэй хугацаа гэдгийг тайлбарлаж өгнө үү? Орох визийн хүчинтэй хугацаа хэд хоног байдаг вэ? Визийн хүчинтэй хугацаа гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно. Өөрөөр хэлбэл визийн хүчинтэй хугацааны дотор уг визээ ашиглан хилээр нэвтрэх боломжтой гэсэн үг. Визийн хуудсан дээр хүчинтэй хугацааг “Enter before……” гэж тэмдэглэсэн байдаг. Нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
  5. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг ойлгох вэ? Тухайн иргэний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдийг “хамаарал бүхий этгээд” гэж ойлгоно.
  6. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор танай байгууллагын ажиллах цагийн хуваарь өөрчлөлт орсон уу ? Өөрчлөлт ороогүй. Ажлын өдрүүдэд 08:00-16:30 цагийн хооронд ажиллаж байна.
  7. Танайхаас авах баримт бичгээ хүргэлтээр авах боломжтой юу? Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд Кэй Жи Би Тэгбэ /KGB Tegbe/ шуудан хүргэлтийн үйлчилгээ ашиглан гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргүүлэх боломжтой.
  8. Оршин суух зөвшөөрөл шинээр хүсэх бол цахимаар хандаж болох уу? Шинээр оршин суух зөвшөөрөл хүсэх бол бичиг баримтаа биечлэн авчирч өгнө. Оршин суух зөвшөөрлийн сунгалт хийлгэх бол цахимаар хандах боломжтой.