монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Зөвлөгөө мэдээллийн төвийн лавлах 1800-1882 ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна

Admin 2021/04/21 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө мэдээллийн төвийн лавлах 1800-1882 утас нь ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч байгаа билээ. Гэвч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор лавлах төвийн ачаалал нэмэгдэж өдөрт дунджаар 400-500 иргэн хандалт хийж, давхар орж ирсэн дуудлагууд хүлээлгийн горимд шилжилгүй тасрах тохиолдлууд гарч байна.

Түүнчлэн зарим иргэд Төрийн банк болон И-баримтын лавлах утастай андуурч холбогдох зэргээр шугамын ачааллыг хэт нэмэгдүүлж байгаа нь үндсэн үйлчлүүлэгчид холбогдож чадахгүй байх нөхцлийг үүсгэж байна.

Иймд иргэд, үйлчлүүлэгч та бүхэн 1800-1882 лавлах утсаар хандсан бол түр хүлээгээд дахин залгах эсвэл Гадаадын иргэн, харьяатын газрын албан ёсны цахим сайт болон фэйсбүүк хуудасны чатботоор зөвлөгөө мэдээлэл авахыг хүсье.

175729793_4310074919012299_596628611793876003_n.jpg